Миний нэг хобби бол дэлхийн шилдэг кинонуудыг цуглуулах юм. Цуглуулга маань одоо 500 гараад явж байсныг хатуу шүүлтүүрээр оруулж одоогийн байдлаар 431 шилмэл кинотой болоод байна. Танд дараах кинонууд байгаа юу?

Цуглуулга бол хувийн болоод ажлын зохион байгуулалт сайтай, нягт нямбай хүний хийх ажил. Тухайлаад маркны цуглуулга дээр жишээ авъя. Маркаа хадгалах альбом, марктай харьцах чимхүүр зэргээс гадна марк ба түүн дээр дүрслэгдсэн зүйлтэй холбогдох түүхэн баримтын талаарх мэдээллийг судлах, маркуудаа ангилж төрөлжүүлэх бас цуглуулгаа баяжуулах гээд шаггүй их хөдөлмөр зүтгэл шаардана.

Мөн аливаа цуглуулгын ач холбогдлын тухай олон зүйлийг хэлж болно.

Цуглуулгаа 2011 оныг хүртэл DVD ба хатуу дискэнд хадгалж, каталог бүртгэлийг нь WhereIsIt гэх програмаар дамжуулан хөтөлж байлаа. Бас DVD-нүүдийг зориулалтын цүнх саванд, хатуу дискийг external box дотор хийж, DVD дээрээ label нааж хаягжуулах гэх мэтээр нөр их хөдөлмөр зарцуулж байв.

Харин одоо буюу 2011 оноос хойш цуглуулгаа дараах маягаар хөтөлж байна:

  • Каталог - Тусгай зориулалтын MovieLabel програмыг 2009 оноос хойш хэрэглэж байна. Энэ програм интернэт дэх онлайн мэдээллийн баазаас киноны тухай бүхий л мэдээллийг цуглуулж авах төдийгүй өөр олон чухал үйлдлүүдийг хийж гүйцэтгэдэг.
  • Чанар - Формат нь 720p, 1080p буюу HD, агуулагч нь matroska эсвэл MP4, кодек нь H264 гэх мэтээр чанарыг эрхэмлэдэг.
  • Шинэчлэлт - Он цагийн шалгуурыг дааж чадах кинонуудыг л цуглуулгадаа оруулдаг.
  • Цэвэрлэгээ - Тухайн үеийн үнэлэмжиндээ дулдуйдан хожим ахин үзэхээргүй киног цуглуулгадаа оруулсан байх тохиолдол байдаг. Иймээс хэсэг хугацааны дараа цуглуулгадаа цэвэрлэгээ хийж "тааруухан"-ыг нь устгадаг.
  • Хадгалалт - Үзэх, зохион байгуулахад хялбарыг бодолцон компьютер дээрээ, мөн эрсдлийг бодолцон тусдаа хатуу дискэнд хувилж хадгалж байна.

Цуглуулгын минь каталог 2012 оны 10 сарын 16-ны байдлаар: