Жуумла 1.5 дээр бүтээсэн веб сайтын хувьд Mathpublisher ба JoomLaTeX гэсэн хоёр плагинаас сонгож ашиглах боложтой байсан. Харин дараачийн урт хугацааны хувилбар тухайлбал Joomla 2.5-ын хувьд ийм нэмэлт өргөтгөл харьцангуй дутагдалтай байсаар байна.

Ингээд Joomla 1.5 хувилбарт ашиглах боломжтой Mathpublisher болон JoomLaTeX плагинуудын харьцуулалт бас Joomla 2.5 болон түүнээс хойших хувилбаруудад математикийн томъёо байршуулах боломжийг авч үзье.

Joomla 1.5

д.д Харьцуулалт JoomLaTeX Mathpublisher
1 Томъёоны боловсруулалт гаднах сервер дээр сайт дээрээ
2 Томъёоны чанар сайн сайн
3 Сэтгэгдлийн хэсгийг дэмжих үгүй тийм /JComments/
4 ТеХ-ийн скриптийг өөрчлөх маш бага их
5 Дутагдал монгол хэлний дэмжлэггүй "хүнд" томъёог дүрсэлж чадахгүй

Эдгээрээс JoomLaTex нь харьцангуй сайн сонголт байсныг тэмдэглэх байна.

Joomla 2.5 болон түүнээс хойших хувилбарууд

Сүүлийн үеийн хувилбаруудын хувьд JExtBOX Equaton гэх плагиныг ашиглах боломжтой ажээ. Энэ нь

  1. Томъёоны боловсруулалтыг локал сайт (нэмэлт скрипт суулгах шаардлагатай) эсвэл гаднах сервер буюу тусгай CDN (Content Delivery Network) алин дээр нь гүйцэтгэх боломжтойн дээр хэрвээ CDN унасан тохиолдолд локал сайт дээрээсээ ажиллуулах боложтой.
  2. Томъёоны чанар ба харагдах байдал маш сайн, яг л электрон ном мэт сэтгэгдэл төрөх болно.
  3. Нэлээд "хүнд" томъёог ч дүрслэн үзүүлж чадна.
  4. Latex-ын скриптийг бараг өөрчлөх шаардлагагүй.
  5. Юникод дэмжих учраас томъёон доторх монгол кирилл үсэг асуудалгүй харагдана.

зэрэг онцлогтой.