Тросс тросс тросс
Энэ ертөнцийн түмэн тросс
Түүний доторх чухам тросс
Зам дээр хэвтэгч нэгэн тросс

Хэтэвч дэхээ харамласан жолоочийн
Халзан дугуй байдаггүй бол
Хар замаар нэг хөглөрөхгүй дээ
Хааяа дугуй цоолохгүй дээ

Тоолдогоо харамласан жолоочийн
Тросс нь цухуйсан дугуйнаас болж
Том осол гарч тоогүй юм бүү болоосой
Түүнд нь дугуйчид бүү өртөөсэй

Сахал нь арзайсан шинэ дугуйтай
Сайхан цэмбийсэн кузовтэй
Салхиар цохидоггүй ухамсартай
Сайн жолооч нар гоё шүү

Хаймар нь ханхалсан дугуйтай
Хажуугийн толио хараастай
Хаа хамаагүй шахдаггүй
Хашир жолооч нар гоё шүү

Д.Н.-ын шүлгээс сэдэвлэв.