Газрын зураг дээрх аяллын маршрутын GPS мэдээллийг дамжуулах бас файл байдлаар хадгалах зэрэгт GPX болон KML форматуудыг голчлон ашигладаг. Иймд оффлайн горимд төлбөр хураамжгүйгээр ажилладаг Map.me болон Organic Maps зэрэг апп руу эдгээр форматтай файлаар дамжуулан аяллын маршрут оруулах боломжийг судлав.

Organic Maps апп ба GPX болон KML файл

Organic Maps aпп нь аяллын маршрутын GPS мэдээлэл агуулсан GPX болон KML форматуудын аль алийг дэмждэг ба оffline map горимд ч ажилладаг.

Тус апп дээрээс эдгээр файлуудыг шууд дуудан ачаалж болдог. Үүний тулд Bookmarks and Tracks жагсаалтыг "од"-той товчлуур дарж нээнэ. Тэгээд "Import bookmarks and tracks" дээр дарж улмаар файлаа browse хийн сонгож нээнэ.

Нээсэн маршрутын нэр Bookmarks and Tracks дотор харагдаж байх бөгөөд эндээс маршрутыг газрын зураг дээр харуулах эсэхийг сонгох бас устгах зэрэг үйлдэл хийдэг.

Maps.me апп ба KML файл

Аяллын замын зургийн GPS мэдээлэл агуулсан KML форматтай файлыг Organic Map апп-аас гадна хүмүүсийн өргөн хэрэглэдэг Maps.me app руу импортлож оруулж болдог ажээ. [www.cyclingabout.com] Харин Maps.me нь GPX форматыг дэмжихгүй байна.

Maps.me нь KML форматтай файлыг өөр дотроосоо нээх функцгүй байсан тул уг форматтай файлыг хэрхэн тус апп руу оруулж болохыг харуулсан дэлгэрэнгүй заавар бэлдлээ. KML форматтай файлыг Maps.me руу оруулахын тулд уг файлыг тус апп-аар нээнэ. Үүний тулд "Open with" гэдэг команд ашиглаж болно.

Файлыг нээх аппликэйшн дундаас Maps.me сонгоно.

Нээгдэх Maps.me аппликейшн импорт амжилттай болсон тухай мэдэгдэл харуулна. Бас замын зураг зураастай нь харагдана.

Ийнхүү импортолж оруулсан маршрутыг газрын зураг дээр харуулах эсэхийг "Favorites" товчлуураар нээгдэх цонхоор дамжуулан тохируулдаг.