Би бол хуулагчдыг үзэн ядагчдын нэг билээ. Хуулахаас хамгаалах олон янзын арга байдгийн нэг нь текстийн сонголтыг хориглох юм.

Хуулахаас хамгаалах 100 хувь найдвартай арга гэж огт байхгүй харин хуулахад хүндрэлтэй, бэрхшээлтэй болгох л арга замууд байдаг.

Энд нэг үгийг онцлон хэлмээр байна. Чи хуулагчдаас "хэдэн алхмаар түрүүлж" яваа л бол тэднийг чи "ялах" л болно.

Үнэхээр чи хэдэн алхмаар түрүүлж яваа л бол:

  • хуулагчид чиний нийтлэлтэй холбоотойгоор хэрэглэгчдээс тавьсан асуултад хариулж чадах уу?
  • хуулагчид хуулж байгаа зүйлсээ өөрсдийнх гэсэн ойлголтыг хэрэглэгчдэд тийм удаан хугацаанд өгсөөр байж чадах уу?
  • хуулагчид үнэхээр уйгагүй хуулсаар байж чадах уу?
  • мөн тэд хайлтын системд чамаас дээгүүр байрыг тийм удаан эзэлж чадах уу?

Тэд /хуулагчид/ чадахгүй л дээ.

<script type="text/javascript">
function disableSelection(target){
if (typeof target.onselectstart!="undefined") //IE
target.onselectstart=function(){return false}
else if (typeof target.style.MozUserSelect!="undefined") //Firefox
target.style.MozUserSelect="none"
else //Бусад (Opera зэрэг)
target.onmousedown=function(){return false}
target.style.cursor = "default"
}
//Хэрэглээ
//Бүхэлд нь хорих
disableSelection(document.body)
//id="mydiv" элементийг хувьд хорих
//disableSelection(document.getElementById("mydiv"))
</script>

Хэрэв Joomla АУС ашигладаг бол миний бичсэн AntiCopy плагиныг ашиглаж болно.