Үхэх хүнээс амьд үлдэх хүн нь илүү чухал

Өнөөдөр энэ үгийг маш чангаар хэлмээр санагдлаа. Энэ үгийг хэлмээр санагдахад хүргэсэн хүмүүс хэрвээ үүнийг хэлбэл "барьж идэх" нь холгүй юм болох байх даа. Хамгийн ойрын бараг хүн бүхний мэдэх зүйлийг эшлэхэд Силвестер Сталлонегийн тоглосон нэгэн кинонд телевизийн сурвалжлагч эмэгтэй "Та барьцаалагдсан ганцхан охиныг аврахын төлөө бүхэл бүтэн дэлгүүрийг яаж ингэж сүйтгэж чадав аа" гэж асуухад хажуунаас нь барьцаанаас аврагдсан өнөөх охин сурвалжлагч эмэгтэйд хандан "таныг чөтгөр аваасай" гэж хэлдэгтэй адилаар өнөөдөр миний чухалчилсан хүнээс бусад нь намайг солиотой гэх зэргээр хэлэх байх л даа.

Үхэх хүнээс амьд үлдэх хүн нь илүү чухал

Харин уншигч та алийг нь илүү чухалчлах вэ?

Бараг 13 жилийн дараах нэмэлт

Дээрх бичвэрийг 2010 бичиж байжээ. Харин 2023 он буюу 13 жилийн дараа ч миний дээрх үзэл бодол хэвээрээ байгааг ахин тунхаглахын ялдамд энэ мэт үзэл хандлага зөвхөн минийх бус гэдэг баримт нэмж орууллаа. Ингэхдээ урьдын адил аль болох манайхны сайн мэддэг зүйлтэй холбохыг зорилоо. Ийнхүү Монголд овоо үздэг бололтой Шилдэг ном гэдэг YouTube сувгийн нэг видеог энэхүү бичвэртээ хавсаргав.