Ubuntu дэлгэцийг проектортой холбох
Ubuntu дэлгэцийг проектор дээр харуулахад шаардагдах тохиргоог хийх заавар
Хэд хоногийн өмнө чухал шаардлагаар Ubuntu үйлдлийн систем бүхий лэптопдоо проектор холботол "байдаггүй шүү". Дэлгэцийн цэгийн хэмжээгээ өөрчилж үзээд, проектороо залгаж салгаж янз бүрээр үзээд, хэд дахиж detect displays гэж үзээд ямар ч нэмэр болсонгүй. Ядахад сондгойрон байж Ubuntu хэрэглэдэг болохоор тэр үед дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу..
Ингээд гүүглээр дүүрэн эрэл сурал хийв ээ. Ядахад хэрэг болж мэдэх илэрцүүдийг шууд шалгаад туршаад үзье гэтэл проектор тэр бүр гарын дор байсангүй. Тэгсээр хэд хоног өнгөрсөний хойно дөнгөж сая "за энэ л болох болов уу" гэсэн ганц заавраа нэг проектор олдсон дээр нь хэрэгжүүлээд үзтэл ОК шүү.
За яг дараах зааврын дагуу хийгээрэй. Таны хувьд ч бас амжилттай болно гэж итгэж байна.
1. Проектороо компьютертээ холбоно. Проектор мэдээж асаалттай байх шаардлагатай.
2. Терминалаа нээж /Alt+Ctrl+T/ дараах командыг өгнө
sudo dpkg-reconfigure xserver-xorg
3. Командыг биелж дуустал ямар нэгэн үйлдэл хийлгүй хүлээнэ.
4. "Ctrl+Alt+Backspace" дарж X.Org серверийг ахин ачаална.
5. Ахин Login хийж нэвтэрнэ. Энэ үедээ проектороо залгаатай бас асаалттай хэвээр байлгах ба Ubuntu desktop чинь проектор дээр харагдах болно.
Проектор шаардлагагүй болох үед проектороо салгаад ахин Login хийх эсвэл зүгээр л Displays рүүгээ орж monitor-оо сонгоход л хангалттай.
За ингээд Ubuntu машинаасаа илтгэлээ тавьцгаая. Эсвэл зүгээр л кино үзсэн ч болно шүү дээ.