Ubuntu-гийн хуучин цөмийг зайлуулах
Ubuntu Linux-ийн хуучин цөмийг зайлуулах
Ubuntu нь шинэчлэгдэхдээ хуучин эсвэл хэрэгцээгүй болсон багцуудаа автоматаар устгадаг бол харин хуучин цөмөө үлдээдэг юм байна. Нэгэнт шинэ цөм асуудалгүй ажиллаж байгаа бол тэрхүү хуучин цөм хэрэггүй нь ойлгомжтой. Ингээд хагас жилд дор хаяж нэг удаа хийдэг энэ үйлдлийг хэрхэн хийхийг хожим өөртөө бас бусад Ubuntu хэрэглэгчиддээ хэрэг болно хэмээн сийрүүлэн бичье.
2018 оны шинэчлэлт Хуучин цөм болон хэрэгцээгүй багцуудыг sudo apt autoremove
тушаалаар зайлуулж болно.
1. Одоо ашиглагдаж байгаа цөмийн хувилбарыг мэдэж авна.
Үүний тулд терминалаа нээгээд дараах командыг өгнө.
uname -r
2. Synaptic Package Manager-ийг нээнэ.
Энд нууц үг шаардагдана.
3. Хуучин цөмийг хайж олно.
Үүний тулд "Quick filter" талбарт
linux-image
гэж бичээд хайна. Бичиж байх үед л автоматаар хайх болно. Хайлтын үр дүн дараах маягтай харагдана.
4. Зайлуулах цөмөө сонгож тэмдэглэнэ.
Одоо ашиглагдаж байгаа цөмөө сонгоогүй гэдгээ ахин дахин нягтлаарай.
Сонгосон цөмүүдээ зайлуулахаар тэмдэглэнэ.
5. Өөрчлөлтийг баталгаажуулна.
Үүний тулд командын мөрөнд байрлах Apply товчлуурыг дарна.
Үүний дараа системд гарах өөрчлөлтийг мэдээлсэн цонх нээгдэнэ.
Apply товчлуурыг дарсанаар хуучин цөмүүдийг зайлуулах болно.
За ингээд л боллоо. Миний хувьд root-ын сул зайг хэдэн MB-аар нэмэгдүүллээ. Харин Ubuntu-г Windows зэрэг өөр үйлдлийн системтэй хамт суулгаж ашигладаг хэрэглэгчдийн хувьд boot цэс нь цэгцэрсэн байх болно.