Сүлжээнд холбогдсон компьютер тус бүрт эзэмшигчийн нэр эсвэл байрлалыг тусгасан нэрийг оноож өгөх нь олон компьютерүүд дундаас хэрэгтэй нэгийгээ хялбар олох, ялгаж таних боломжийг олгодог.

Ubuntu-г суулгаж байхад hostname-ийг нь зааж өгч болдог. Гэвч дараа нь өөрчлөх хэрэгцээ шаардлага цөөнгүй гардаг.

Ubuntu-гийн hostname нь "/etc/hostname" файлд хадгалагдаж байдаг. Иймд уг файлыг ямар нэгэн текст редактор програмаар нээж өөрчлөөд хадгалахад л хангалттай. Үүний тулд дараах командуудыг дэс дараалан өгч тухайн файл дахь хост нэрийг өөрчлөөд хадгална.

sudo gedit /etc/hostname
sudo gedit /etc/hosts