Сүүлийн үед Python хэл рүү өнгөлзөж үзмээр санагдаад.. даан ч зав чөлөө гарахгүй явсаар өнөөг хүрсэн юм. Тэгэхдээ зүгээр л нэг оролдож үзэх биш харин хувийн вебүүдийнхээ зарим нэгийг Phyton ашиглан бичье гэж төлөвлөөд байна. Ингээд шаардлагатай зүйлсээ суулгах ба туршиж шалгах ажлынхаа хэсгээс та бүгдтэй хуваалцъя. Гэхдээ эдгээр бүгдийг Ubuntu Linux үйдлийн системийн хувьд ярихыг болно шүү.

Python суулгах

Ubuntu дээр Python угаасаа суусан байдаг юм байна. Гэлээ ч суулгах бол терминалаас дараах командыг өгнө.

sudo apt-get install python

Apache сервер суулгах

sudo apt-get install libapache2-mod-python

Одоо ганц нэг тохиргоо нэмэх шаардлагатай юм байна.

<Directory /var/www/>
   Options Indexes FollowSymLinks MultiViews
   AllowOverride None
   Order allow,deny
   allow from all
</Directory>

хэсэгт дараах гурван мөрийг нэмээд хадгална.

<Directory /var/www/>
   Options Indexes FollowSymLinks MultiViews
   AllowOverride None
   Order allow,deny
   allow from all
   AddHandler mod_python .py
   PythonHandler mod_python.publisher
   PythonDebug On
</Directory>

Энд байгаачлан root хавтас нь /var/www/ байх бөгөөд цаашид ажиллахад амрыг бодож permission-ийг нь 777 болгосон нь зүйтэй болов уу.

Одоо серверийнхээ ажиллаж байгаа эсэхийг шалгаж үзье. root (/var/www/) хавтсандаа дараах кодыг бичээд python.py нэрээр хадгалъя.

def index(req):
return "Hello Python!";

Үүний дараа интернэт хөтчөө нээгээд http://localhost/python.py холбоосыг дуудна уу. Hello Python! гэж гарч байвал сервер ажиллаж байна гэсэн үг.

Серверээ асаах ба унтраах

Серверээ асаах ба унтраахдаа

sudo /etc/init.d/apache2 start
sudo /etc/init.d/apache2 stop

командуудыг ашиглана.

MySQLdb модулийг суулгах

MySQL өгөгдлийн сан ашиглах бол уг модулийг суулгах шаардлагатай ажээ. Мэдээж гарын дорх ганц багаж болох терминалаасаа

sudo apt-get install python-mysqldb

командыг өгөөд л суулгачихна. Хэрвээ уг модулийг суулгасан эсэхийг шалгая гэвэл дээр үүсгэсэн python.py файлдаа дараах хоёр мөрийг нэмж ажиллуулаад үзээрэй. Хэрвээ уг модул суусан бол ямарваа нэг алдааны мэдээлэл хэвлэгдэх ёсгүй.

#!/usr/bin/python
import MySQLdb

За ингээд боллоо. Серверээ босгоод авсан юм чинь одоо уншаад, судлаад, бичээд, шалгаад, зүгшрүүлээд байдаг хэрэг ээ.