Веб хөгжүүлэгчдийн зайлшгүй дайрах зүйлсийн нэг бол агуулга засварлагч юм. Би хувьдаа CKEditor, TinyMCE бас бусад засварлагчуудыг харьцуулсны үндсэн дээр TinyMCE засварлагчийг сонгосон. Суулгахын тухайд яг өөрийнх нь зааврыг дагаж хийхэд бүтэлтэй юм болоогүйг тэмдэглэе. Ингээд жаал гүүглэдсний эцэст тун дажгүй шийдэлд хүрснээ сийрүүлэн бичье.

TinyMCE татаж авах

Засварлагчийг энэ холбоосоор дамжин татаж аваарай.

Задлах & Хуулах

Татаж авсан файлаа ямар нэгэн архивын програмаар задлаад веб сайтдаа хуулна. Мэдээж tinymce мэтийн тусдаа хавтсанд хуулах нь тохиромжтой.

Засварлагчийг байршуулах хуудсаа бэлдэх

TinyMCE нь javascript хэлэнд тулгуурлан хэрэглэгчийн орчинд textarea элементийг ашиглан ажилладаг. Тэгэхээр энэ шатанд засварлагчийн javascript-ийг дуудах, харьцаж ажиллах textarea элементийг зааж өгөх зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэнэ.

Дараах javascript-үүдийг head хэсэгт оруулна.

<script type="text/javascript" src="tinymce/jscripts/tiny_mce/tiny_mce.js"></script>

Ийм маягаар TinyMCE засварлагчийг дуудах ба засварлагчийг ямар нэртэй хавтсанд хуулснаасаа шалтгаалан замыг нь өөрчилнө. Энэ тохиолдолд дээр дурьдсанчлан tinymce хавтсанд хуулсан байна.

<script type="text/javascript">
   tinyMCE.init({
      mode : "specific_textareas",
      editor_selector : "editor",
   });
</script>

Энэ скрипт нь body хэсэгт байх editor класст харъяалагдах textarea элементийг засварлагч болгон хувиргахад ашиглагдана. Ингэснээр head хэсэгт хийх ажил дууслаа. Одоо body хэсэгт очиж засварлагчид харгалзах html элементээ үүсгэе.

Дээр дурдсан ёсоор editor класст багтах textarea элементийг үүсгэх ёстой.

<textarea class="editor"></textarea>

Ингэснээр засварлагчийг суулгах ажил дуусна. Хэрвээ тохируулга буюу customize шаардлагатай бол tinyMCE.init функцэд нэмэлт параметрүүдийг зааж өгөх ба энэ талаар дэлгэрэнгүй зааврыг эндээс үзэх боломжтой.