elFinder web file manager суулгаж TinyMCE засварлагчтай холбох
elFinder web file manager-ийг суулгаж тохируулах, TinyMCE текст засварлагчийн (зураг зэрэг) файл замчлагч болгож холбох
Блогтоо дажгүй file manager олж суулгах санаатай хэд хэдэн файл зохицуулагчийг сонирхож үзсний эцэст elFinder-ийг сонголоо. Файл хавтас зохион байгуулах, үүсгэх, засварлах ба upload хийх зэрэг файл зохицуулагчийнхаа үүргийг ягштал гүйцэтгэхээс гадна тусдаа хэрэглэгчийн хэсэг мэтийн илүү дутуу зүйлгүй нь ихэд таалагдсан юм. Бас TinyMCE засварлагчтай холбож зураг ба флаш зэргийн замчлагч маягаар ашиглаж болдог нь үнэхээр олзуурхууштай.
Суулгах
Уг файл зохицуулагчийг суулгахын тухайд Wiki дээрх заавар нь хангалттайн дээр их ойлгомжтой энгийн юм билээ. Иймээс суулгах зааврыг wiki-нээс нь авна уу.
Тохируулах
Сервер талын бүх тохируулга нь "php/connector.php" файл дахь $opts массивт хадгалагддаг. Тохируулгын зааврын хувьд файлын хавтсыг заахаас бусад нь ямар ч эргэлзээгүй гэж бодож байна. Файлын хавтас жишээлбэл зургийн файлын хавтас үндсэн зам дээр images нэрээр байрлаж байгаа гэе. elFinder-аа admin/modules/elfinder хавтсанд суулгасан гэж санавал
'path' => '../../../../images/',
маягаар зургийн файлын хавтсыг зааж өгнө. Энд бас 'URL' параметрийн утгыг ч зааж өгөх ёстой. Жишээн дээр нь байсанчлан
'URL' => dirname($_SERVER['PHP_SELF']) . '/../../../../images/',
маягаар зааж өгч болох юм. Энэ тохиргоо localhost дээр асуудалгүй харин жинхэнэ веб хост дээр thumbnails-аас бусдаар бүрэн гүйцэд ажиллаж байна. Thumbnails-ийн учрыг олбол энд нэмж бичихээр үлдээгээд цааш явцгаая.
TinyMCE-тэй холбох
Энэ файл зохицуулагчийг TinyMCE засварлагчийн 3.x хувилбартай холбож линк, зураг ба embed медиа замчлагчаар (browse товчлуур маягаар) ашиглаж болдог ажээ. Зааврыг эндээс олж үзэж болно. Wiki-гийн бусад хэсгийн адилаар хялбархан мэт боловч яг зааврын дагуу хийхэд үүсгэж байгаа линк нь "connector.php/../../../../images/" мэтээр гажигтаж байна. Үүнийг засах талаар форум дээр нь хэлэлцүүлэг байгаа боловч тэр нь надад хэтэрхий төвөгтэй санагдсан. Ингээд өөрийнхөө хувьд regex ашиглан
getFileCallback: function(url) { // editor callback
var correct_url = url.replace(/.*\/\.\.\/\.\.\/\.\.\/\.\.\/images/,'images');
FileBrowserDialogue.mySubmit(correct_url); // pass selected file path to TinyMCE
}
гэж аргаллаа.
Жич: Энэ бичлэг веб сервер дээрх thumbnail-ын асуудлыг хэрхэн шийдэхээс хамааран хожим өөрчлөгдөж болохыг анхаараарай. Одоогоор thumbnail-ын учрыг олохоор суух цаг зав хомс байгаа, нөгөө талаас elFinder-ыг хэрхэн суулгаж байснаа мартахаасаа өмнө.. зэрэг шалтгаануудаас үүдэн ийнхүү ноорог маягаар бичлээ.