За гурав дахь удаагаа үүнийг хийхдээ ч үнэхээр залхаж байна шүү. Саяхан компьютертээ техникийн зарим өөрчлөлт оруулах бас програмын төвшний RAID үүсгэх зэргээс болж Ubuntu-гаа ахин суулгах болоод.. Тэвчиж чаддаггүй зочин хэрэглэгч ахиад гарч ирээд..

Ингээд энэ үйлдлийн зааврыг блогтоо бичиж гарын дор хадгалаад авахаар шийдлээ.

Ubuntu 12.04 үйлдлийн системийн хувьд:

/etc/lightdm/lightdm.conf файлыг root эрхээр нээнэ.

sudo gedit /etc/lightdm/lightdm.conf

Дараах мөрийг нэмээд хадгална.

allow-guest=false

Текст засварлагчаа хаасны дараа

sudo restart lightdm

тушаал өгч lightdm-ийг ахин ачаалж болно. Эс бөгөөс систем ахин ачаалагдах үед зочин хэрэглэгч идэвхгүй болсон байх болно.

Харин Ubuntu 14.04 системийн хувьд дараах командыг өгөхөд хангалттай.

sudo sh -c 'printf "[SeatDefaults]\nallow-guest=false\n" >/usr/share/lightdm/lightdm.conf.d/50-no-guest.conf'