Dropbox-д хоёр том дутагдал байсны нэгийг маш хялбараар шийдэж болох юм байна. Энэ бол энд тэнд байрласан олон хавтсыг нэг Dropbox аккаунтад холбох явдал юм.

Захиж хэлэхэд энэ хэдий хялбар ч гэлээ болгоомжгүйхэн "наадвал" таны цухлыг барж мэдэх л эд шүү. Иймээс заавар зөвлөгөөг сайтар уншаарай.

Бидний ашиглах зүйл бол symlink буюу Symbolic Link гээч зүйл юм. Үүнийг бараг бүгд мэднэ дээ. Windows XP дээр shortcut гэж байдаг нь symlink-ийн нэг хэлбэр юм. Харин Windows-ийн сүүлийн үеийн хувилбаруудад урьдны shortcut маань жинхэнэ symlink болсон байна. Тэгэхээр Windows Vista & 7 эсвэл үүнээс хойших хувилбарыг хэрэглэдэг бол танд миний танилцуулж байгаа арга хэрэглэгдэх бүрэн боломжтой.

Олон хавтас холбох:

  1. Dropbox-доо холбох хавтас дээрээ хүрч очоод "shortcut" буюу symlink-ийг нь үүсгэнэ.
  2. Үүсгэсэн symlink-ээ dropbox дотроо хүссэн хавтсандаа хуулна.

Анхаарах зүйлс буюу нэмэлт тайлбар

  • Хэрэв dropbox-доо олон компьютер холбосон бөгөөд ижил агуулгатай хавтаснуудыг уулзуулах маягаар холбох бол уг үйлдлийг интернэтээ салгаж байгаад хийх нь оновчтой. Мөн файлын зам ба нэр нь адил файлуудыг анхаараарай. Өөрөөр хэлбэл, хоёр талаас мөргөлдөөн үүсгүүзэй.
  • Нэмэлтээр холбосон хавтсан дахь агуулга нь dropbox-д энгийн хавтас адил байрлана.

Dropbox үлдэх ганц дутагдал болох баримтыг засварлах боломжийг нэмчихвэл ч ижил төстэй бусад бүх үйлчилгээнээс тасрах юм даа. За тэр ч боломжтой биз ээ.