Wireless is disabled by hardware switch алдааг засах
Ubuntu үйлдлийн системийн Wireless is disabled by hardware switch алдааг засах буюу wireless-ийг асаах тухай
Ubuntu үйлдлийн системтэй лэптопийн маань wireless драйвер ба компьютерийн setup болоод техник талаасаа ямар ч асуудалгүй мөртөө асахгүй байхтай хоёр дахиа таарлаа. Уг нь цэнэгээ хэмнэх зорилгоор зүгээр л унтраасан. Бас хэд хоногийн турш унтраалттай чигээр нь хэрэглэсэн. Тэгээд шаардлага гарахаар нь асаах санаатай Alt+F2 (wireless асаах команд) хичнээн даравч эргэж асдаггүй ээ. Wireless is disabled by hardware switch алдаа өгсөн хэвээрээ. Ингээд асуудлыг шийдлийг LAN-гаар орж байж нэтээс хайтал ..
Засах арга буюу команд нь ердөө л
rfkill unblock all
энэ ажээ. За ингээд Alt+F2 дарахад wireless чөлөөтэй асч унтарч байна. Хэрэв блоклогдсон төхөөрөмжүүдийг харъя гэвэл
rfkill list all
командыг өгнө.