Wireless-аар интернэт шейрлэх
Ubuntu Linux үйлдлийн систем дээр wireless картаар ad-hoc сүлжээ үүсгэж интернэт хуваалцах
Ubuntu Linux үйлдлийн систем дээр wireless картаар ad-hoc сүлжээ үүсгэж интернэт хуваалцах тухай зааварчилгааг Windows үйлдлийн системийг давхар дэмжиж байхуйцаар эмхэтгэж бичлээ.
- Сүлжээний icon дээр дарж улмаар "Edit Connections..." дээр дарж орно.
- "Wireless" хавтанг сонгоод "Add" товчлуурыг дарна.
- "Connection name" ба "SSID" (wireless сүлжээний нэр) хоёрыг өөрийн хүссэнээрээ өгнө. Харин "Mode" сонголтыг "Ad-hoc" болгоно. "IPv4 Settings" хавтан дахь "Method"-ийг "Shared to other computers", "Wireless Security" дахь "Security"-ийг "WEP 40/128-bit Key (Hex or ASCII)" гэж сонгоод "Key" талбарт хүссэн 13 тэмдэгтээс тогтох нууц үг өгнө.