Нэг оюутны бие даалтын файлын properties-ыг шинжилсэн нь
Бие даалтыг гүйцэтгэхэд зарцуулсан хугацаа, хадгалсан тоо, тухайн файл интернэтээс татаж авсан хуулбар эсэх зэрэг сэжиг бүхий зүйлс
Нэгэн оюутны бие даалтын file properties-ыг шинжицгээе.
Товчхондоо бие даалтыг гүйцэтгэхэд зарцуулсан хугацаа, хадгалсан тоо, тухайн файл интернэтээс татаж авсан хуулбар эсэх зэрэг сэжиг бүхий зүйлсийг авч үзэх болно.
1. Created буюу файлыг үүсгэсэн 2013 оны 3 сарын 2-ны 03:17 цаг
Modified буюу сүүлийн өөрчлөлт 2013 оны 3 сарын 3-ны 01:36 цаг
Created ба Modified хэрэглэгчийн нэр хоёулаа адил user гэж байгаагаас уг файлыг нэг компьютер дээр үүсгэж засварласан өөрөөр хэлбэл нэг л хүн ажилласан гэж болох юм. Ингэхээр тухайн хүний ажилласан нийт хугацаа хамгийн ихдээ 22 цаг 19 минут. Хамгийн их буюу идэх унтахаа умартан суусан үеийн зарцуулсан хугацаа. Тэгвэл бодит хугацаа нь хэд байх бол?
Үүний хариултыг Total editing time дээрээс баримжаалж болно. Тэгвэл 6 цаг 52 минут болж байна. Гэвч энэ бас л ээдрээтэй. Угтаа энэ нь Total editing time бус харин Total open time юм. Тэгвэл бодит хугацаа нь хэд байх бол?
2. 13 зураг, 718 үгээс тогтох 34 параграф бүхий 10 хуудас бие даалтыг гүйцэтгэхдээ Revision number 9 буюу нийтдээ 9 удаа хадгалсан (Save) байна. Тэгвэл бид өдий хэрийн тэр тусмаа мэргэжлийн нарийн сэдэв бүхий баримтыг боловсруулахдаа хэдэн удаа save-лдэг бол?
3. Файлын нэр Restructure Data (1).docx анхнаасаа л анхаарал татсан. Chrome web browser дээр файлыг татаж авахад нэр давхардвал яг ийм маягаар (1) (2) гэх мэтчилэн дугаарладаг. Тэгэхээр энэ файлыг интернэтээс татаж авсан гэж сэжиглэх үндэстэй. Сэжиглэх үндэслэлийг улам баталгаажуулъя. Файлд агуулагдах зургуудыг Windows XP үйлдлийн системд тулгуурлан гаргаж авсан нь тодорхой харагдаж байна. Тэгвэл Windows XP үйлдлийн систем дээр файлыг давхардуулан хуулах үед Copy of гэсэн угтварыг файлын нэрэнд автоматаар нэмж өгдөг. Windows 7 гээд хойшлохоороо - copy дагаврыг залгадаг. Тэгэхээр файлыг компьютер дээрээ хоёр хувь хадгалсаныхаа нэгийг илгээсэн гэж үзэх боломж хомс боллоо. Энэ нь дээрх сэжгийн үндэслэлтэй логик зөрчилгүй байгааг тэмдэглэе. Тэгвэл энэ баримт буюу бие даалтын ажлыг яг хэн хийж гүйцэтгэсэн бол?