2008 оны 6 сарын 24-нөөс хойш надад хүчин зүтгэж яваа лэптопдоо зориулан бичсэн магтуу шүлэг

Өглөө явахдаа үүрээд л гардаг
Үдэш орой ч тэврээд л суудаг

Ажилласан цагийг чинь тоолоод дуусашгүй
Амжуулсан ажлыг чинь дурдаад баршгүй

Бусдынхны хажууд царай муутай ч
Бүтээмж чадлаараа нүүр улайлгасангүй

Хулхи муугаар чинь дуудах хүмүүс байсан ч
Харин нэг ч удаа эвдэрч байсангүй

Удаан жилийн зүтгэлийг чинь үнэлж
Улмаар цаашид нөхөрлөхийг хүсч

RAM-ыг чинь нэмж хүчирхэгжүүллээ
Battery-г чинь сольж шинэчиллээ

SSD тавьж хурдлууллаа
Anti-reflective хуулга нааж тордлоо

Ubuntu суулгаж амьдрууллаа
Sticker нааж гоёлоо

Socket чинь хэрвээ хүрсэн сэн бол
CPU-г чинь ч бас сайжруулах л байлаа.