FinalExamZ - Шалгалтын материал бэлдэх LaTeX суурьтай багаж ба загвар
Бодлого, асуулт, сонгох тест, нөхөх тест; Шалгалтын вариант, Нийт оноо тооцох; Хариуг хэвлэх; LaTeX ашигласан; Гарын авлагатай (монгол хэлээр)
Хэр сайн LaTeX-чин болохоо үзэхээр "шалгалтын материал бэлдэх багаж" бичиж үзсэнээ бусдад буян болог хэмээн Github сайт дээр нээлттэйгээр байшууллаа. Гэхдээ хуулбарлах, өөрчлөх, цааш түгээхдээ LATEX Project Public License (http://www.latex-project.org/lppl.txt) лицензийг баримтлахыг сануулъя.
Тус бүр 4 варианттай явцын хоёр шалгалт, улирлын эцсийн нэг шалгалтын материал тодруулбал бодлого, асуулт, сонгох ба нөхөх тест нийт 64 ширхгийг шивж бэлдэх явцад асуудал гарсангүйг бодоход гайгүй stable эд болсон бололтой. Мөн мэдээж цаашид ч улам хөгжүүлэх болно.
Бодлого, асуулт, сонгох тест, нөхөх тест зэргийг дэмжинэ. Шалгалтын вариантыг хүссэн тоогоороо үүсгэх, нийт оноог автоматаар тооцон гаргах, хариуг хэвлэх нэмэлт горим зэргээс гадна монгол хэлээр бичигдсэн гарын авлагатай зэрэг онцлогуудтай. Үүнээс гадна хамгийн чухал нь хэрэглэхэд хялбар, ойлгомжтой байдал юм.
\problem{
Бодлого оруулах байдлыг үүгээр харууллаа.
Математикийн томъёо $x^2+y^2=1$.
$$\frac{x^2}{a^2}+\frac{y^2}{b^2}=1$$
Бодлогын өгүүлбэр дунд
\begin{center}
\begin{tabular}{r|rrr}
& \multicolumn{3}{c}{$Y$} \\
$X$ & $-1$ & 0 & 1 \\
\hline
$-1$ & 0.2 & 0.2 & 0.1 \\
0 & 0 & 0.1 & 0.2 \\
1 & 0 & 0 & 0.2 \\
\end{tabular}
\end{center}
хүснэгт оруулж байна.
}{
5
}{
Бодолтыг энд бичиж өгнө.
}
Бусдыг нь гарын авлагаас сонирхоно уу. Бэлдсэн шалгалтын материалын жишээг эндээс үзэж болно.
Бас дараах хэдэн параметрийг дурдах нь зүйтэй. Параметрийн утгуудыг өөрчлөн ашиглах боломжтой.
- institution - Сургуулийн нэр
- logo - эмблем лого
- examtype - Шалгалтын төрөл
- examdate - Шалгалтын огноо
- coursetitle - Хичээлийн нэр
- coursecode - Хичээлийн индекс
- teacher - Багшийн нэр
- totaltime - Шалгалтын хугацаа
- materials - Ашиглаж болох материалууд
- caution - Өөр бусад анхааруулга, санамж, зөвлөмж
- examvariants - вариантын тоо
- printsolution - хариуг хэвлэх эсэх
За тэгээд таалагдсан бол энэ холбоосоор ороод чөлөөтэй татаж аваад хэрэглээрэй. Мэдээж LaTeX-ийн хэрэглэх чадвартай эсвэл сурч эзэмших тохиолдолд шүү.