Ubuntu сервер дээр шинэ веб сайт байрлуулах
Шаардлагатай бүх програмыг суулгаж, хэвийн ажиллагааг нь хангасан буюу хэвийн ажиллаж буй Ubuntu сервер дээр шинэ веб сайт нэмж байрлуулах үед зайлшгүй хийдэг зарим үйлдлийн товч заавар
Apache веб серверийн Virtual Host тохируулах
- Веб сайтын файл байрлах хавтас үүсгэх
sudo mkdir /var/www/galaa.net
- Виртуал хост тохиргоо агуулах файл үүсгэх
sudo nano /etc/apache2/sites-available/galaa.net.conf
- conf файлд дараах мэдээлэл оруулна.
<VirtualHost *:80> ServerName galaa.net ServerAlias www.galaa.net *.galaa.net galaa.net ServerAdmin webmaster@localhost DocumentRoot /var/www/galaa.net ErrorLog ${APACHE_LOG_DIR}/error.log CustomLog ${APACHE_LOG_DIR}/access.log combined </VirtualHost>
- Шинэ виртуал хостыг идэвхжүүлэх
sudo a2ensite galaa.net
- Тохиргоог шалгах
sudo apache2ctl configtest
- Apache серверийг ахин ачаалах
sudo systemctl reload apache2
Let's Encrypt SSL-тэй болгох
sudo certbot --apache
- SSL идэвхжүүлэх домэйн нэрийн өмнөх дугаарыг оруулаад enter дарна. Олон домэйн нэрийг таслалаар юм уу сул зайгаар тусгаарлаж оруулна.
Хэрэв SSL-ийн автомат шинэчлэлтийг шалгах бол sudo certbot renew --dry-run
тушаал өгнө.
Түүнчлэн виртуал хостыг дараах байдлаар тохируулбал зохимжтой.
<VirtualHost *:80>
ServerName galaa.net
ServerAlias www.galaa.net *.galaa.net galaa.net
ServerAdmin webmaster@localhost
DocumentRoot /var/www/galaa.net
ErrorLog ${APACHE_LOG_DIR}/error.log
CustomLog ${APACHE_LOG_DIR}/access.log combined
RewriteEngine on
RewriteCond %{HTTPS} off [OR]
RewriteCond %{HTTP_HOST} !^www\. [NC]
RewriteRule (.*) https://www.galaa.net%{REQUEST_URI} [R=301,L]
RewriteCond %{SERVER_NAME} =*.galaa.net [OR]
RewriteCond %{SERVER_NAME} =galaa.net [OR]
RewriteCond %{SERVER_NAME} =www.galaa.net
RewriteRule ^ https://%{SERVER_NAME}%{REQUEST_URI} [END,NE,R=permanent]
</VirtualHost>
Тодруулбал догол мөр дутуу авсан гурван мөрийг нэмнэ.
Файл болон хавтасны эзэн буюу owner-ийг "www-data" хэрэглэгч рүү шилжүүлэх
sudo chown -R www-data:www-data /var/www/galaa.net/images