Статистикийн R хэлний RStudio IDE дээр заавал өөрчилдөг тохиргоонуудаас
RStudio програм ашиглаж статистикийн R хэл дээр код бичихэд өөртөө эвтэйхэн, хялбар болгохын тулд заавал сольж өөрчилдөг тохиргоонуудаасаа сонирхуулж байна.
RStudio програм ашиглаж статистикийн R хэл дээр код бичихэд өөртөө эвтэйхэн, хялбар болгохын тулд заавал сольж өөрчилдөг тохиргоонуудаасаа сонирхуулъя.
Insert matching parents/quotes
Энэ сонголтыг идэвхгүй болгодог. Ингэснээр хаалт болон хашилт бичихэд түүнийг автоматаар хаахаа больдог.
Угаасаа хаалт нээсэн бол заавал хааж, тэмдэгт мөрийн хашилт шивэхдээ хосоор нь оруулаад дадчихсан надад энэ бол хэрэггүй зүйл юм. Цаашилбал зүгээр л хэрэггүй байхаасаа гадна хаалт дотор хаалт бичихэд яг ард нь байгаа хэрэгтэй хаалтыг маань устгаад ядаргаатаад байдаг учраас үүнийг идэвхгүй болгох нь зөв юм.
Show code completions
Уг сонголтын эхнийхийг нь автомат хэвээр нь үлдээгээд харин дараагийнхыг нь гар горимд шилжүүлэх нь ашигтай байдаг. Учир нь автомат үедээ кодын гүйцээлт нь жишээлбэл функц болон бусад объектын нэр бичихэд гарч ирээд функцийн талаарх hint харагдах мөртөө харин функцийн аргумент бичих болоход hint нь эргээд бараг гарч ирдэггүй. Иймд гараас Ctrl+Space дарж функцийн аргументын жагсаалт гаргаж сонгоод явчих нь илүү амар байдаг.
Тийнхүү Ctrl+Space дарахад юу болохыг дараах зураг дээр харууллаа.
Show completions after characters entered
Хэдэн тэмдэгт бичсэний дараа тэдгээр тэмдэгтүүдээр эхэлсэн хувьсагч болон функцийн нэрсийн жагсаалт гаргахыг заадаг. Анхны утга 3 нь миний хувьд арай ихдээд байдаг юм.
Хоёр тэмдэгт бичихэд л хувьсагч болон функц зэрэг объектуудын нэрсийн жагсаалт гарч ирж байвал надад амар байдаг. Бүр хэтрүүлээд 1 гээд багасгах дэмий санагддаг. Учир нь хэт олон юм гарах тул шууд сонгоод авчих юм барагтай бол харагдахгүй. Доош дээш скролдох нь цагийн гарз л болно.
За эхний удаад ийм байна. Дараа өөр зүйл ч нэмж оруулж магадгүй. Мөн RStudio програмын өөрийнх нь Cheat Sheet-ийг үзэхийг зөвлөе. Хоёрхон нүүр буюу ганц хуудас л юм байгаа шүү.