2019 оны 1 сарын 25-нд оруулсан шинэчлэлт Албан ёсны заавар https://cran.r-project.org/bin/linux/ubuntu/ веб хуудас дээр оржээ.

Ubuntu 20.04

Ubuntu 20.04 дээрх R програмын 3.6 хувилбарыг дараах байдлаар 4.1 болгоно. Энэхүү шинэ хувилбарт |> буюу хоолой оператор нэмэгдсэн тул ийнхүү шилжих болов.

sudo apt install dirmngr gnupg apt-transport-https ca-certificates software-properties-common
sudo apt-key adv --keyserver keyserver.ubuntu.com --recv-keys E298A3A825C0D65DFD57CBB651716619E084DAB9
sudo add-apt-repository 'deb https://cloud.r-project.org/bin/linux/ubuntu focal-cran40/'
sudo apt install r-base

Ubuntu 18.04

Ubuntu Linux үйлдлийн системийн 18.04 LTS хувилбарын програм хангамжийн агуулахаас R програм суулгах тушаал өгөхөд R програмын 3.4 хувилбар суудаг. Харин үүний оронд сүүлийн үеийн хувилбар суулгахын тулд терминал дээр дараах тушаалуудыг дэс дараалан өгнө.

sudo apt-key adv --keyserver keyserver.ubuntu.com --recv-keys E298A3A825C0D65DFD57CBB651716619E084DAB9
sudo add-apt-repository 'deb https://cloud.r-project.org/bin/linux/ubuntu bionic-cran35/'
sudo apt update
sudo apt install r-base

Дээрх байдлаар өөрийн VPS дээрх Ubuntu 18.04 үйлдлийн системд R програм суулгахад 3.6 буюу үүнийг бичиж байх үеийн сүүлийн хувилбар суусан байв.

Бонус буюу R програмын хуучин хувилбар дээр ашиглаж байсан багцуудаа ахин суулгах заавар

available.pkgs <- rownames(x = utils::installed.packages());
previous.pkgs <- dir(path = "~/R/x86_64-pc-linux-gnu-library/3.4");
new.pkgs <- setdiff(x = previous.pkgs, y = available.pkgs);
utils::install.packages(pkgs = new.pkgs, Ncpus = parallel::detectCores() - 1)

Уг тушаалд R програмын хуучин хувилбарыг 3.4 гэж тооцож бичлээ.