LaTeX дээр хуучин уйгаржин монгол бичиг бүхий эх бэлтгэхэд MonTeX багц ашиглана. Ингэхдээ хуучин монгол бичгээр гаргах үгээ латин үсгээр галиглаж бичнэ. Галиглахад тус нэмэр болох хийгээд алдсан эсэхээ шалгахад Өвөр монголчуудын хөгжүүлсэн http://trans.mglip.com/CyrillicC2T.aspx кирил монгол үсэг болон уламжлалт монгол үсгийн харилцан хөрвүүлэх систем ашиглах боломжтой.

Жич: Уг MonTeX багц нь зөвхөн уйгаржин монгол төдийгүй бусад хэл бичиг, монголчуудын ашигладаг текстийн кодчилол зэрэг олон зүйлсийг агуулахын хамт эдгээртэй холбоотой олон янзын тушаал, боломж нөөцөөр хангагджээ. Иймд монгол хүн та уг багцыг цаг заваараа гүнзгийрүүлэн судлаарай.

Уйгаржин монголоор дагнасан эх

\documentclass{report}
\usepackage[bicig,utf8]{mls}
\begin{document}
Namai Maxagala gedek. 2019 un
\end{document}

Уйгаржин монгол бичиг давамгайлсан эх

\documentclass{report}
\usepackage[bicig,utf8]{mls}
\usepackage[mongolian]{babel}
\begin{document}
Namai Maxagala gedek.
Намайг Махгал гэдэг.
\SetDocumentEncodingNeutral My name is Makhgal. \SetDocumentEncodingBicig
\end{document}

Уйгаржин монгол бичиг агуулсан эх

\documentclass{report}
\usepackage[xalx]{mls}
\usepackage[mongolian]{babel}
\begin{document}
\begin{itemize}
\item Миний нэрийг уйгаржин монголоор \bicig{Maxagala} /Mahagala/ гэж бичдэг.
\item Миний нэрийг уйгаржин монголоор \mobosoo{Maxagala} \bosoo{/Mahagala/} гэж бичдэг.
\item Миний нэрийг уйгаржин монголоор \mobox{1.25cm}{Maxagala} гэж бичдэг.
\end{itemize}
\end{document}

Уйгаржин монголоор бэлдсэн эх

Уйгаржин монголоор бэлдсэн эх

Нэрийн хуудасныхаа эхийг LaTeX дээр бэлдсэнээ дээрх зурагт харуулав.