Монгол Улсын газрын зураг R програм дээр
Статистикийн R програм дээр Монгол Улсын газрын зургийг аймгийн хилтэй нь хамт, өнгө ялгаж зурах
R програмын raster багц ашиглаж зурсан Монгол Улсын газрын зураг дор харагдаж байна.
Монголын газрын зураг R програм дээр зурахад ашиглаж болох нэг багц бол raster юм. Тус багцад монголын газрын зургийн мэдээлэл бэлэн байдаггүй бөгөөд дараах тушаал өгөх үед интернэтээс татаж авахыг анхаарна уу.
# Улсын код
subset(x = geodata::country_codes(), subset = NAME == "Mongolia", select = ISO3, drop = TRUE)
# Газрын зургийн мэдээлэл татаж авах
map <- geodata::gadm(country = "MNG", level = 1, path = tempdir())
# Аймгуудын дэс дараалал
map$NAME_1
# Газрын зураг
raster::plot(map, col = rainbow(n = 22))
Аймгуудыг өнгөөр ялгаж зурах бол аймгийн нэрсийн дараалалд хянуур хандаарай гэж зөвлөе.