Зураг дээрх бодолтуудын 2 дугаарх дээр 348 тоог сөрөг тоо гэдгийг үл анзаарсаны улмаас -16 гарах байтал 200 гэсэн хариу гаргажээ.

Дараах зураг дээр буй 2 дугаар бодлогыг яаж бодоод 8 гэсэн хариу гаргасан нь ойлгомжгүй өнгөрөв. Тус бодлогын өгүүлбэрийг өөрийнхөө ойлгосноор бодоод 12 гэсэн хариу гаргалаа. Тус хичээлийн бодлогууд тест хэлбэртэй байсан бөгөөд "зөв" хариуг нь шууд хэлээд дараагийн бодлого уруу шилжиж байв. Ийнхүү бодлого бүрийн хариу чухам яагаад тэгж олдсоныг огт тайлбарлалгүй байсаар хичээл дуусав.

Эхний алдааг info@cita.gov.mn болон info@edu.mn хаягаар мэйл илгээн мэдэгдсэн боловч ямар нэг хариу ирээгүй. Алдааг зассан эсэхийг шалгахаар сая буюу 2020 оны 6 сарын 14-ний 10:29 цагт econtent.edu.mn уруу орж үзэх гэтэл видеонууд нь ачаалагдахгүй болжээ. Видео файл байрлаж буй https://cdn.esis.edu.mn/ серверт хандахад ямар ч хариу ирэхгүй байна. Хичээлийн жил дууссан гээд серверийг унтраасан бололтой.