Вафли хийх
Өглөөний цай, аян замын хөнгөн хүнс болгоход тохиромжтой вафлиний жор болон хийх арга
Орц
- Бялууны исгэгч 1 ш
- Ванил 1 ш
- Сүү 1 стакан (300 мл шахуу)
- Өндөг 4 ш
- Гурил 250 гр
Хийх арга
Өндөг, сүү, бялууны исгэгч болон ванил зэргээ бүгдийг нь миксэрдэж сайтар холино. Дараа нь гурилаа хийж ахин миксэрдэнэ.
Бэлэн болсон зуурмагаа урьдчилж халаасан ширэм дээрээ хийнэ.
Энд хоёр талаасаа халдаг, вафли хийхэд зориулсан шарагч ашиглаж байна. Үүн шиг шарагчны хувьд ширэмний зүүн, баруун тал тус бүрт нэг халбаган шанага (50 мл багтаамжтай) зуурмаг хийгээд хааж шарна.
Ийнхүү бэлэн болсон вафли зураг дээр харагдаж байна.