Алаг салат хийх
Алаг салат хийх жор ба заавар
Орц
- Амтат чинжүү - 2 кг
- Лууван - 2кг
- Ногоон лооль - 1 кг
- Байцаа - 500 гр
- Сонгино - 500 гр
- Сармис - 2 толгой
- Ургамлын тос - 500 гр
- Үрлэн хар перц - 30 ш
- Лаврын навч - 10 ш (жижиг)
- Элсэн чихэр - 100 гр
- Давс - 30 гр
- Уксус (20%) - 8 ц/х, (70% бол 2 бүтэн 1/4 ц/х)
Хийх арга
- Ногоогоо сайтар угааж цэвэрлэнэ.
- Лууван болон бусад ногоогоо нарийхан хэрчинэ. Лоолийг хамгийн сүүлд хэрчих бөгөөд маш түргэн исдэг тул хэрчингүүтээ салатаа хийх хэрэгтэй.
- Тогоондоо 200 мл ургамлын тос хийж сайтар халаагаад сармис, лаврын навч, үрлэн хар перецээ хийж хуурна.
- Хэрчсэн сонгино болон луувангаа хийж 5 минут жигнэнэ.
- Үлдсэн ногоогоо хийж хутгаад 5 минут жигнэнэ.
- Бүх амтлагч, давс, элсэн чихэр болон үлдсэн тосоо хийж хутгаад 15 минут жигнэнэ.
- Жигнэж болгосны дараа уксус хийж хутгана. Ариутгасан шилэнд халуунаар нь савлаад ариутгана.
- Ариутгахдаа ус буцалж эхэлснээс хойш 8 минут чанана. Ариутгалаас гаргаад тагийг нь доош харуулж хөргөнө. Сэрүүн нөхцөлд нэг жил хадгалах боломжтой.