LAMP бүхий Ubuntu сервер шинэчлэх
LAMP сервер буюу Linux, Apache, MySQL, PHP иж бүрдэл бүхий Ubuntu үйлдлийн системийг upgrade хийх буюу уг энгийн ажлын үеэр мартаж орхих гээд байдаг зарим зүйлсээ тэмдэглэсэн нь
Ubuntu үйлдлийн системийг шинэчлэх
Эхлээд үйлдлийн системийг бүрэн update хийсэн байна. Үүний тулд sudo apt update && apt upgrade
тушаал өгнө. Дараа нь дор бичсэн тушаал өгнө.
sudo do-release-upgrade
Үүний дүнд MySQL болон Apache сервер шинэчлэгдэн суух бол харин PHP суухгүй байж болно.
PHP сүүлийн үеийн хувилбар суулгаж, идэвхжүүлэх
PHP суулгах тушаалуудыг үүнийг бичих үеийн хамгийн сүүлийн 8.1 хувилбарын хувьд бичив.
sudo add-apt-repository ppa:ondrej/php
sudo apt update
sudo apt install php8.1
PHP суулгасны дараа түүнийг идэвхжүүлэх тушаал өгнө.
sudo a2enmod php8.1
Шаардлагатай өргөтгөлүүдийг дараах байдлаар нэмж суулгана. Жишээ болгон ZipArchive болон GD сангуудыг нэмж суулгах тушаал бичлээ.
sudo apt-get install php-zip php8.1-gd
Дээрх өөрчлөлтүүдийг Apache серверт тусгахын тулд түүнийг ахин ачаална.
systemctl restart apache2