Ubuntu үйлдлийн системийг шинэчлэх

Эхлээд үйлдлийн системийг бүрэн update хийсэн байна. Үүний тулд sudo apt update && apt upgrade тушаал өгнө. Дараа нь дор бичсэн тушаал өгнө.

sudo do-release-upgrade

Шинэчлэх явцад MySQL, PHP болон Apache серверийн шинэ хувилбар дагаж суусан байна.

PHP идэвхжүүлэх

Шинэчлэлтийн үеэр PHP нь Apache сервертэй холбогдож идэвхжээгүй байж болно. Түүнчлэн PHP-ийн буруу заасан зэрэг шалтгаанаас Apache сервер асахгүй байж ч болно. Иймд тохиолдолд түүнийг идэвхгүй болгосны дараа шинэ хувилбарыг идэвхжүүлнэ. Жишээлбэл PHP-ийн 8.1 хувилбарыг дараах байдлаар идэвхгүй болгоно.

sudo a2dismod php8.1

Харин идэвхжүүлэх PHP шинэ хувилбарын дугаарыг дараах тушаалаар мэдэж авна.

php -v

Жишээлбэл 8.3 хувилбар суусан байвал түүнийг идэвхжүүлэхийн тулд дараах тушаал өгнө.

sudo a2enmod php8.3

Ийм өөрчлөлтийн дараа Apache серверийг ахин ачаалах шаардлагатай.

sudo systemctl restart apache2

PHP модул нэмж суулгах

Шаардлагатай өргөтгөлүүдийг дараах байдлаар нэмж суулгана. Жишээ болгон mbstring болон xml санг нэмж суулгах тушаал бичлээ.

sudo apt install php-mbstring php-xml

Ямар модул шаардлагатай байгааг алдааны лог уншаад олж болно. Лог шалгахын тулд sudo tail -f /var/log/apache2/error.log тушаал өгнө. Лог уншилтаас гарахдаа Ctrl+Z тушаал өгнө.

Дээрх өөрчлөлтүүдийг Apache серверт тусгахын тулд түүнийг ахин ачаална.

systemctl restart apache2

.htaccess идэвхжүүлэх

Эхлээд mod_rewrite модулыг идэвхжүүлнэ.

sudo a2enmod rewrite
sudo systemctl restart apache2

Apache тохиргооны файл дахь Directory /var/www/ хэсгийн AllowOverride талбарын утгыг All болгоно.

Үүний тулд эхлээд тохиргооны файлыг нээнэ.

sudo nano /etc/apache2/apache2.conf

Дараах хэсгийг хайж олно.

<Directory /var/www/>
    Options Indexes FollowSymLinks
    AllowOverride None
    Require all granted
</Directory>

Энд буй AllowOverride None гэсэн мөрийг AllowOverride All болгоно.

Эцэст нь Apache серверийг sudo systemctl restart apache2 тушаалаар ахин ачаална.

Upload size limit ахиулах

sudo nano /etc/php/8.3/apache2/php.ini байдлаар PHP тохиргооны файлыг нээгээд зохих талбаруудыг дор үзүүлсэн шиг өөрчлөөд хадгална.

upload_max_filesize = 8M
post_max_size = 16M
memory_limit = 128M

Үүнийг тохируулахдаа memory_limit ≥ post_max_size ≥ upload_max_filesize харьцааг баримтална.

Тохиргоог идэвхжүүлэхийн тулд sudo systemctl restart apache2 тушаал өгч Apache серверийг ахин ачаална.