Орц

  • чацаргана 1 кг
  • алим 1 кг
  • элсэн чихэр 0.5 кг

Исгэлэн, хатуу биш чихэрлэг, зөөлөн алим тохиромжтой.

Бэлтгэл Чацарганаа шахаж үр ба хальснаас нь салгаж зөвхөн шүүсийг нь ялгаж авна. Харин алимаа шахахдаа шүүснээс нь салгаж хатуу хэсгийг нь ялгаж авна.

Үлдсэн чацарганы үр болон хальсаар ч чанамал хийж болох ба үр нь шахах улмаар чанах, ариутгах явцад зөөлөрч зажлуургүй болдог.

Чаналт Шүүсгүй алим, чацарганы шүүс болон элсэн чихэр гурваа холиод бага галаар аажим халаан зөөлөн буцалгаж чанана.

Ариутгал Савлах шил болон тагийг тус бүр 15 минут ариутгасан байна. Ариутгасан шилэндээ чанамалаа савлаад дутуу буюу чангалалгүй таглаад ахин ариутгана. Ариутгалын хугацаа 0.5 л-ийн багтаамжтай шилний хувьд 10 минут байна. Ариутгал дуусмагц гүйцээж таглаад доош харуулж тагтай талаар нь тавиад хөргөнө.