LaTeX дээр янз бүрийн монгол фонт (үсгийн шрифт буюу тиг) ашиглах
Ubuntu Linux дээр фонт (үсгийн шрифт буюу тиг) суулгах ба LaTeX дээр дуудаж ашиглах
Фонт суулгах
Ubuntu Linux үйлдлийн систем дээр суулгасан фонтууд /usr/share/fonts
хавтас дотор байршдаг бөгөөд фонт суулгах гэдэг нь фонтоо энэ хавтас руу хуулах явдал юм.
Фонт суулгахдаа тухайн фонтын формат, ямар хэлд зориулсан зэрэгтэй нь уялдуулан тодорхой нэр бүхий хавтас дотор хуулбал зохимжтой. Жишээбэл TrueType төрлийн монгол фонтуудыг /usr/share/fonts/truetype/mongolian
хавтас дотор хуулж болох юм.
Үйлдлийн системд суулгасан фонтыг LaTeX дээр дуудаж ашиглах
Жишээлбэл "Mon Decor" гэдэг монгол фонт дуудаж ашиглах болсон гэе. Үүний тулд эхлээд тус фонтын жинхэнэ нэрийг олж мэдэх хэрэгтэй.
otfinfo -i /usr/share/fonts/truetype/mongolian/Decor.ttf
Энд буй "Decor.ttf" нь фонтын файлын нэр юм. Энэхүү тушаалаар дараах үр дүн гарна.
Family: Mon_Decor
Subfamily: Regular
Full name: Mon_Decor
PostScript name: Decor
Version: Converted from t:\DECOR.TF1 by ALLTYPE
Unique ID: ALLTYPE:Decor Regular:ATECH
Copyright: Copyright 1996, NUM, Amar A.
Vendor ID: ATEC
Permissions: Preview & Print
Эндээс фонтын Full name буюу бүтэн нэрийг тэмдэглэж авах ба энэхүү нэрээр тус фонтыг LaTeX дээр дуудаж ашиглана. Ийнхүү LaTeX дээр фонт дуудаж ашиглахад fontspec
багц, тус багц дахь setmainfont
тушаал хэрэг болно.
\usepackage{fontspec}
\setmainfont{Mon_Decor}
Мөн энд юникод монгол фонт ашиглаж буй тул баримтын эхийн толгойд дараах мөрүүдийг нэмсэн байна.
\usepackage[utf8]{inputenc}
\usepackage[mongolian]{babel}
Түүнчлэн ийм баримтыг хөрвүүлэхэд XeLaTeX ашиглана.