Vertical Ruler

Positron нь VS Code дээр суурилсан тул editor.rulers тохиргоог дэмждэг. Ингэснээр кодын мөрийн уртыг хянах босоо шугам (ruler) харуулж болно.

  1. Ctrl+Shift+P товчлуур дар.
  2. Preferences: Open User Settings (JSON) гэж хайгаад гарч ирсэн илэрцийг сонго.
  3. settings.json файлд дараах түлхүүр-утгыг нэмнэ.
    {
        "editor.rulers": [80]
    }
    Энэ нь 80 дахь баганад босоо шугам харуулна. 80 гэсэн утга нь Quarto документын HTML гаралтыг PDF принтерээр A4 цаас дээр хэвлэхэд тохиромжтой.