Windows Linux-аас өргөн тархацтайн 7 шалтгаан
Windows ба Linux үйлдлийн системийн хэрэглээний ялгаа Geek-ийн нүдээр
Нэт ухаж яваад ийм нийтлэл http://bishop-it.ru/ сайт дээр байхтай таарлаа. Миний хувьд ч Linux руу бүрэн шилжихэд өдрөөс өдөрт ойртоод л байгаа юм. За ингээд тэрхүү нийтлэлд юу гэж бичсэнийг хамтдаа уншицгаая.
Зохиогч энд цэвэр IT /мэдээллийн технологи/ талын байр суурьнаас хандсан байна. Бусад "Иван"-ууд ч сэтгэгдэл бичих хэсэгт нь өөрсдийн байр суурийг илэрхийлсэн харагдана. Харин таны байр суурь ямар байх нь надаас гадна бусад монголчуудад маань сонирхолтойгоос гадна ач холбогдолтой байх?
Чухам яагаад Windows-ийг Linux-аас илүү гэж ихэнх хүмүүс боддог юм болоо?
Linux-ын давуу тал - технологи талдаа илүү анхаарсан тухайлбал, нэгэн зэрэг мянган процессортой ажиллаж чадна, POSIX(Portable Operating System Interface based on uniX)/Unix дээр суурилсан үйлдлийн системүүдийн стандартуудын цогц/-ыг дэмждэг, вирусны хамгаалалт, командын мөртэй ажиллах бас багцыг суулгахад хялбар, үүнээс гадна өөрийн суусан машин дээрээ цөмөө дахих хөрвүүлэх /compile/ боломж зэрэг болно. Эцэст нь тэр ямар ч үнэгүй!
Гэвч яагаад бусад хүмүүс эдгээр давуу талуудыг олж хардаггүй юм бол? Яагаад гэвэл хүмүүсийн 99 хувьд нь энэ бол давуу тал биш, харин geek/"компьютерийн мангас"/-үүдийн хувьд энэ бол баяр баясгалан нь, ёстой жинхэнэ програм нь юм. Тэдгээр хүмүүс үүнийгээ ч ойлгохгүй. Харин тэдний хувь дахь жинхэнэ давуу талууд гэвэл:
1. Windows-ийг дэлгүүрээс худалдаж авч болно, харин Linux - боломжгүй.
Дэлгүүрүүд Windows ба Windows суулгасан компьютерүүдийг зарсанаараа мөнгө олдог.
Харин Linux суулгасан компьютерийг зарлаа гээд юу ч олж долоохгүй. Ийм байхад дэлгүүрүүд Linux-ыг сонгоно гэж үү?
2. Windows-ийг байнга сурталчилж байдаг, харин Linux-ыг зөвхөн geek-үүд л мэддэг. Товчхондоо Linux тааруухан маркетингтай.
Компьютерүүдийн 90% хувь дээр Windows ажиллаж байхад Linux ердөө 1% дээр л ажилладаг.
Энэ давамгай байдлаас харахад хэрэглэгчдийг Windows-өөс өөртөө шилжүүлэхийн тулд Linux өөрөө хэд дахин илүү бас ажиллахад тааламжтай болох шаардлагатай байна гэж дүгнэмээр санагдаж болох юм. Гэвч Linux дор хаяж 10 дахин илүү шүү дээ. Үүнийг л хүмүүст таниулах хэрэгтэй. Тэгэхээр сайн маркетинг л шаардлагатай байна.
Тэглээ ч Linux нь geek-үүдийн систем байсаар л байх болно.
3. Хэрэглэгчид ба програмистуудын дийлэнх нь их сургууль ба курсуудэд Windows-ийг үзэж судалдаг.
Хэрвээ чи нэг л системийг мэддэг бол өөрийг судлахад чамд нилээд хэцүү, ярвигтай байх болно.
Бас түүнийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж эхлэхэд ч хэцүү байна.
Хэрвээ та өөрөө л чармайх юм бол энэ хялбар бөгөөд та өөрийгөө geek гэдгээ батлах болно.
4. Түүнчлэн програмистууд ба IT-ийн мэргэжилтнүүдийн дунд Linux бол geek-үүд бас серверүүдэд, харин Windows жирийн хүмүүс ба десктоп компьютерүүдэд зориулагдсан гэсэн ойлголт байдаг.
Энэ бол домог байх. Гэвч домгууд "долоон голтой" байдаг даа. Тийм байлаа ч энэ домгийг үгүй болгох л хэрэгтэй.
5. Windows-ийг суулгах ба тохируулахад хялбар.
Linux-ыг бүтээгчид ба түгээгчдийн олонх нь "Linux тархац"-ыг жинхэнээсээ хүсээгүй хүмүүсийг үргээж зайлуулдаг.
6. Чухал хэрэгцээт програмуудын олонх нь зөвхөн Windows дээр л ажилладаг.
Эдгээр програмуудын зохиогчид Windows-ийг илүү тархаахыг эрмэлздэг. Ингээд л энэ програмыг хэрэглэгчид Windows-ийг суулгахаас өөр сонголтгүй болдог.
Харин хэр олон програм зөвхөн Linux дээр ажилладаг билээ?
7. Тоглоомуудын олонх нь Linux дээр ажилладаггүй. Учир нь тэд Windows-д зориулагдан бичигдсэн байдаг.
Энэ бол Linux-ын хувьд компьютерийн тоглоомын зах зээлийн маш том хэсэг зүгээр л хаалттай байдгийг харуулж байгаа хэрэг юм.
Анхаарлаа хандуулна уу - Эдгээрийн дунд техникийн эсвэл үйлдлийн системийн үнэ цэнэд халдах шалтгаан нэг ч байхгүй болно.
Миний зөв биш болохыг надад батлаад өгөөч?