Нэгэн хэрэглэгчийнхээ илгээсэн "1 yum asuuya pdf file-g embed ashiglahgui geer joomla web saitan deer yaj tavihuu tuslaach" асуултад хариулъя.

PDF /portable document format/ файлыг

  1. Шууд - Энэ тохиолдолд компьютер дээр adobe reader зэрэг програм суулгасан байх шаардлагатай.
  2. Scribd.com, Google Docs, Zoho Docs дээр байрлуулаад embed хийх - Баримтын харагдац маш сайн боловч файл чинь гадны сервер дээр байрлана. Товчхондоо бусдаас хамааралтай болно. Манай уншигч яг үүнийг л тойрч гарахыг хүссэн бололтой. Өөр асуудлууд ч бас бий. Тухайлбал, хэн нэгэн дахин embed эсвэл share хийх гэх мэт.
  3. FlashPaper ашиглах

зэрэг аргуудаар веб хуудсанд байрлуулах боломжтой. Эдгээрээс FlashPaper ашиглаж байрлуулахыг нь авч үзье.

FlashPaper технологийг уг нь MacroMedia хөгжүүлж байсан юм. Харин түүнийг Adobe гэх заваан мангас залгисныхаа дараа хөгжүүлэлтийг нь зогсоосон. Аль 2004 оны хувилбараараа яваа харагдана. За Adobe-д, Adobe-ийн програмуудад дургүйгээ сүр болгоод ч яах вэ. Цааш явцгаая.

Товчхондоо FlashPaper нь виртуал принтер юм. Виртуал принтер учраас хэвлэлтийн үр дүн цаасан дээр биш харин файл руу бууна. Файлаа PDF мөн хамгийн чухал нь Flash хэлбэрээр хадгалж болдогт байгаа юм. Одоо жишээ болгон нэгэн баримтыг веб хуудсанд байрлуулж үзэцгээе.

1. Эх. Жишээ болгон MSWord програм дээр нэгэн эх бэлдлээ:

зураг

2. Хэвлэх. Одоо хэвлэх команд өгнө. Ингэхдээ Macromedia FlashPaper принтерийг сонгоно:

зураг

3. Үр дүн. Хэвлэлтийн үр дүн тусгай цонхонд автоматаар харагдана:

зураг

4. Хадгалах. "Save as Macromedia Flash" товчлуурыг дарж, файлын нэрээ заагаад хадгална:

зураг

5. Веб хуудсанд байрлуулах. HTML код засварлах горимоор /жуумлачдын өргөнөөр хэрэглэдэг JCE засварлагчийн хувьд "Edit Code" товчлуурыг дарж/ ороод байрлуулах хэсэгтээ дараах кодыг хуулаад шаардлагатай параметрүүдийн утгыг өөрчилнө:

<object style="display: block; margin-left: auto; margin-right: auto;" classid="clsid:d27cdb6e-ae6d-11cf-96b8-444553540000" width="600" height="400" codebase="http://download.macromedia.com/pub/shockwave/cabs/flash/swflash.cab#version=10,0,32,18" type="application/x-shockwave-flash">
<param name="quality" value="high" />
<param name="src" value="images/flash/FlashPaper.swf" />
<embed type="application/x-shockwave-flash" width="600" height="400" src="images/flash/FlashPaper.swf" quality="high"></embed>
</object>

Энд flash обьектийн өргөн ба өндрийн параметрийг харгалзан 600 ба 400 цэг, замыг "images" хавтас доторх "flash" дэд хавтас, файлын нэрийг "FlashPaper.swf" гэж үзлээ. Өөрөөр хэлбэл дээр хадгалсан файлаа "images/flash/" хавтсанд хуулсан гэсэн үг.

Тэгэхээр өөрийн flash обьектоо байрлуулахдаа өргөн ба өндөр бас байрлах зам, файлын нэр зэрэг параметрүүдийг тохируулан заана гэж ойлгоно.

6. За ингээд л боллоо.

Нэмж хэлэхэд энэ нь хуулахаас хамгаалах /100 хувь найдвартай арга гэж үгүй/ бас нэг төрлийн арга болдог юм.