Зургийн файлуудыг hotlink-ээс хамгаалах
Зураг ба хостын хулгай буюу hotlink-ийн тухай, түүнээс сэргийлэх арга зам
Хүний сайт дээрх зургийг зүгээр л линкийг нь ашиглан өөрийн сайтдаа байрлуулах өөрөөр хэлбэл hotlink/эсвэл hot link/-дэх нь маш бүдүүлэг хэрэг юм. Та hotlink-ээс өөрийн сайт угтаа өөрийн веб хостоо хамгаалмаар байна уу? Hotlink гээч паразитаас сэргийлж чадвал хостын чинь ачаалал хөнгөрч тэр хэрээрээ сайт чинь хурдан ачаалагдах болно.
За эхлээд hotlink гээчийг тайлбарлаад дараа нь түүнээс хэрхэн сэргийлэх тухай заавар өгье.
Hotlink гэж юу вэ?
Хэрэглэгч сайтаар чинь зочилж байна гэе. Тэгвэл хэрэглэгчээс серверт уг сайтыг уншуулах хүсэлт илгээгдэж улмаар сервер компьютер дээр боловсруулалт явагдаж гарсан үр дүн болох зураг, текст бусад мэдээллийг илгээдэг. Энэ үед сервер компьютер дээр тусгай програмууд ажиллах ба ингэснээр тухайн компьютерийн эх хавтан, CPU, санах ой, хард диск зэрэг төхөөрөмжүүд ажиллаж тодорхой хэмжээний ачаалал авдаг. Мөн үүнээс гадна дээрх мэдээллүүд интернэтээр дамжих учраас дамжуулах техникт ч ачаалал үүснэ.
Нэмж хэлэхэд зураг сэлт нь текстэн мэдээллийг бодвол дамжуулах төхөөрөмжийг илүү ихээр ачаалдаг.
Ингээд hotlink-ийг хэрхэн хорихыг зааж өгье.
Серверийн шаардлага Таны сервер ".htaccess" файлыг дэмдэг байх ёстой. Ихэнх Apache серверүүдэд энэ боломж нээлттэй байдаг.
.htaccess файл нь веб сайтын үндсэн зам дээр байрладаг. Joomla зэргийн хувьд өөрт нь бэлэн /"htaccess.txt" файлын нэрийг ".htaccess" болгоно/ байдаг.
Хориглох код .htaccess файлаа нээгээд дараах кодыг хуулж оруулаад шаардлагатай хэсгүүдийг өөрчилнө.
RewriteEngine On
# Block direct hot linking to image files
RewriteCond %{HTTP_REFERER} !^http://(.+\.)?galaa\.mn/ [NC]
RewriteCond %{HTTP_REFERER} !^$
RewriteRule .*\.(jpe?g|gif|bmp|png)$ /images/no_hot_linking.jpe [L]
# END OF Block direct hot linking to image files
Дээрх жишээний хувьд "galaa.mn" сайтаас бусад сайтуудын хувьд "jpg, jpeg, gif, bmp, png" төрлийн зургуудын оронд "no_hot_linking.jpe" зураг уншигдахаар заасан байна. Энэ тохиолдолд урьдаар "no_hot_linking.jpe" зургийг үүсгэж "images/" хавтсанд хуулна.
Хэрвээ "no_hot_linking.jpe" зураг биш харин "403 Forbidden" алдаа өгөхөөр хийх бол дараах өөрчлөлтийг оруулна.
RewriteRule .*\.(jpe?g|gif|bmp|png)$ - [F]
Харин зарим нэг тухайлбал blogspot.com, blogmn.net, miniih.com сайтуудыг л хорих бол дараах кодыг ашиглана.
RewriteEngine On
RewriteCond %{HTTP_REFERER} ^http://(.+\.)?blogspot\.com/ [NC,OR]
RewriteCond %{HTTP_REFERER} ^http://(.+\.)?blogmn\.net/ [NC,OR]
RewriteCond %{HTTP_REFERER} ^http://(.+\.)?miniih\.com/ [NC]
RewriteRule .*\.(jpe?g|gif|bmp|png)$ /images/no-hot_linking.jpe [L]
Цахим ертөнц дэх паразит - Hotlink буюу траффикийн хулгайгаас сэргийлцгээе!