Хүйсийн ялгаа юу? эсвэл Хүн болгохдоо алдсан уу?
Хүйсээр бүлэглэсэн оюутнуудын дүнг дискриминантын шинжилгээгээр шинжлэхэд гарсан үр дүн
За нэг шинжилгээний сонирхолтой үр дүнг танилцуулъя. Байдал нэг иймэрхүү байгаа нь үнэхээр хүйсийн ялгаа юу? эсвэл хүмүүжүүлэхдээ алдсан уу? эсвэл заавал загнаж, шахаж, зандарч, айлгаж байж хичээл хийлгэх юм уу?
Шинжилгээний өгөгдөл маань нэг ангийн оюутнуудын хоёр өөр багш ордог, адил төстэй хичээлүүд дээрх дүн юм.
Урьдчилаад хэлэхэд оюутан залууст /эрчүүд/ маань, бас эцэг эхчүүдэд, багш сурган хүмүүжүүлэгчдэд нэгийг бодуулахаар үр дүн гарч байна.
Өгөгдөл
Хэрэглээний статистик хичээл нь математик статистик хичээлийн үргэлжлэл юм.
Оюутнууд ба Хүйс | Математик статистик | Хэрэглээний статистик |
---|---|---|
эр | X1 | X2 |
1 | 60 | 72 |
2 | 71 | 74 |
3 | 60 | 64 |
4 | 80 | 68 |
5 | 85 | 70 |
эм | X1 | X2 |
6 | 85 | 66 |
7 | 80 | 82 |
8 | 60 | 94 |
9 | 70 | 96 |
10 | 76 | 90 |
11 | 70 | 94 |
Дээр хүснэгтийг тайлбарлавал, 1 дугаартай оюутан эрэгтэй ба математик статистик хичээл дээр 60 харин хэрэглээний статистик хичээл дээр 72 дүнтэй суралцжээ.
Одоо дээрх өгөгдлийг дараах цэгэн диаграмаар үзүүье.
Эндээс оюутнуудын дүн хүйсээр ялгарсан нь илт анзаарагдаж байгаа биз? Тэгэхээр энэ ялгаа заагийг илүү тодорхой болгож үзье. Өөрөөр хэлбэл бидний авч үзэж байгаа математик статистик хичээлийн дүн ба хэрэглээний статистик хичээлийн дүн гэсэн хоёр хэмжээст санамсаргүй хэмжигдэхүүний /хүйсээр ялгагдах/ хоёр эх олонлогийн заагийг тодорхойлъё. Ийм бодлогыг дискриминантын шинжилгээгээр шийдэж болдог ба үр дүнг дор үзүүлье.
Дээрх дискриминтын шулууны тэгшитгэл 0.0631*X1+0.1246*X2-14.1371=0 гэж олдсон.
Ийм ялгаатай байдал юунаас шалтгаалж байна вэ?
- Хүйсийн ялгаа. Би үүнийг үгүйсгэж байна. Эрчүүд байгалиасаа л тооны ухаанд мундаг шүү дээ.
- Хүмүүжил. Байж болох л шалтгаан. Сүүлийн үед охидоо анхаараад хөөрхий хэдэн хөвгүүдээ бараг л ад шоо үзэх болсон.
- Багшийн арга барил. Ширүүн багш шахаж шаардаж товчхондоо айлгасны хүчинд хичээл хийсэн байх талтай. Гэвч насанд хүрчихээд ухамсраараа хичээлээ хийхгүй байна гэдэг ч бас л хүмүүжил, төлөвшилтэйгээ л холбогдох байх даа.
Хүйсийн ялгаа гэвэл дор үзүүлсэнээс өөр сүртэй ялгаа баймааргүй л юм.
Сүүлийн хэдэн жилд эрэгтэй оюутнуудыг ажиглаад байхад утастай бол түүн дээрээ дуу сонссон шиг, лэптоптой бол тоглоом кино харсан шиг, мөнгөтэй бол мөрий тавьж покер тоглосон шиг, үгүй бол аальгүй охидуудыг баясгасан шиг, эсвэл зүгээр л гариг андуурч төрсөн гэлтэй зөнгөртөж суух шиг.. Яахаараа ингэдэг байна аа?