Харин дараа нь Дэлхий биднийг иднэ.

Аалз үр төлөө өөрийнхөө бие дээр өсгөдөг бөгөөд хүүхдүүд нь эхийгээ идсээр бие гүйцэхэд ээж нь үхдэг. Харин хүн төрөлхтний хувьд эхийгээ хаяад зайлах газаргүй болохоор хожмын хувь заяагаа аль болох эртнээс бодох хэрэгтэй. Гэвч бодож байгаа шинж огт үгүй нь олон баримтаас харагдаж байна.

Жишээлээд хүн амын тоог аваад үзье.

зураг

Сүүлийн хэдэн жилд хэр хурдацтай өссөнийг бас ойрын цөөн хэдэн жилд хэр их өсөхийг харахад айдас хүрч байна шүү. Тэгэхээр энэ их хүний хоол хүнс бусад хэрэгцээг хэрхэн хангах болж байна?

Нэг гэгээтэй хандлага ажиглагдаж байгаа нь дэлхийн хүн амын өсөлтийн хувь хэмжээ буурч байгаа явдал юм.

зураг

Гэвч өсөлтийн хурд хичнээн саарлаа гээд нийт хүн амын тоо багасч эхэлтэл ч ахиад хэдэн жил байгаа бол? Үүнийг тооцох нь надад маш хэцүү санагдаж байна. Учрыг нь дараах диаграмнаас харна уу.

зураг

Хөгжингүй буюу өндөр орлоготой улсуудын хүн амын өсөлт маш бага /зарим орнуудын хувьд төрөлт буурч эхэлсэн/ байхад хөгжиж байгаа буюу бага ба дунд орлоготой орнуудын хүн ам хэтэрхий хурдан өсч байна. Нөгөө талаас дэлхийн улсуудын ихэнх нь хөгжиж байгаа гэдэг ангилалд хамаардаг болохыг тооцоод үзвэл ирээдүй үнэхээр бүрхэг байна. Магадгүй би насныхаа эцэст үүнээс шалтгаалсан олон сонин хачин зүйлсийг үзэх байх аа даа. Эсвэл тийм ч холгүй байж мэдэх л юм.

Дээрх диаграмыг байгуулахад ашигласан тоо баримтуудыг Дэлхийн банкны мэдээллийн сангаас авсан болно.

Эндээс харахад "Ядуугийн хүү хүүхэн эрх Баяны унага даага эрх" гэдэг үг өөрийн эрхгүй санаанд орж байна. Ядуу, боломж муутай айл нэг их олон хүүхэдтэй, тэдгээр нь бас тийм ч олигтой хүн болж өсдөггүйг бүгд л мэднэ дээ. Харин баян айлын ганц хүү, баян айлын ганц охин..
Өнгөрсөн 70 жилийн ядуу хүнийг шударга сайн, баян хүнийг өөдгүй муу гэдэг хүмүүжлээрээ намайг үгүйсгэх гэж байна уу? Хэрвээ тэр коммунизм чинь үнэхээр л тийм сайн сайхан нийгэм байсан юм бол яалаа гэж мухардалд хүрч задарч унах юм бэ?
Ийнхүү харанхуй бүдүүлэг үй олон хүмүүс бодож сэхээрэх юмгүйгээр эхийгээ идэх аалз адил аяглацгаана даа. Мөн элдэв шалтгаанаар эрэмдэг зэрэмдэг төрөх хүүхдүүд, улмаар тэдний үр хүүхдүүд гээд айхтар циклүүд үргэлжлэх болно.

Гэвч демографын онол ёсоор энэ аймшгийг дагуулах өсөлт зогсох болно.

зураг

  • 1 дүгээр үе шат: Төрөлт ба нас баралт хоёул их.
  • 2 дугаар үе шат: Нас баралт буурах боловч төрөлт их хэвээр үлдэнэ. Иймээс хүн амын тоо хурдацтайгаар нэмэгдэнэ.
  • 3 дугаар үе шат: Төрөлт ба нас баралт хоёул буурна. Хүн ам үргэлжлэн өссөөр л байна.
  • 4 дүгээр үе шат: Төрөлт ба нас баралт тогтворжино. Хүн амын тоо буурна.

Тэгэхээр хөгжингүй орнууд 3 дугаар үе шатанд, харин буурай орнууд дөнгөж 2 дугаар үе шатандаа л байгаа байх нь ээ. Харин Дэлхийдээ эргэж идүүлэхгүй байх айдас 4 дүгээр үе шатанд шилжсэн цагт л арилах биз ээ. Даанч тэр болтол өдий байна даа.