Joomla-гийн RSS-д readmore холбоос нэмэх
Joomla агуулга удирдах системийн RSS-д readmore холбоос хэрхэн нэмж оруулж байснаа тэмдэглэн бичиж үлдээв.
Joomla агуулга удирдах системийн хувьд "Feed item show" сонголтыг "Intro Text" гэж сонгосон үед "дэлгэрэнгүй.." холбоосгүйгээс болж сайтын мэдээлэл хагас дутуу мэт сэтгэгдлийг RSS/Atom хэрэглэгчдэд төрүүлж болзошгүй байдаг. Ингэхгүй гээд "Full Text" гээд сонгочихоор веб сайт, блогуудын feed-ийг цуглуулдаг сайтуудад хамаг мэдээллээ "тавиад туух" цаашлаад зочдоо тэдэнд алдахад хүрнэ. Иймд Joomla-гийн RSS/Atom feed-д сайтынхаа мэдээний холбоос буюу "дэлгэрэнгүй.." гэсэн холбоосыг нэмэхээс өөр аргагүй юм.
Joomla өргөтгөлийн дотор feed үүсгэгч өргөтгөл байдаг ч учир дутагдалтай, эсвэл арай дөнгүүр нь үнэ төлбөртэй юм байна. Иймд Joomla-гийн feed үүсгэгчийг бага зэрэг өөрчлөөд л асуудлаа шийдэцгээе.
Joomla агуулга удирдах системийн RSS/Atom feed үүсгэгчид "Дэлгэрэнгүй.." холбоос хийснээ товч заавар болгон эмхэтгэлээ. Хэрвээ HTML бас PHP хэлний бага сага мэдлэгтэй л бол RSS ба Atom feed-үүдийн бүтцийг олж мэдэж байгаад л үүнийг хийж болж байна.
Эхлээд RSS feed үүсгэгчийн хувьд:
- /your_site/libraries/joomla/document/feed/renderer/rss.php файлыг нээнэ
- 125 дугаар мөрөнд очно
- Тухайн мөрийг дараах байдлаар өөрчилнө.
$feed.= "<description>
<![CDATA[".$this->_relToAbs($data->items[$i]->description)."\n".
"<a href=".str_replace(' ','%20',$data->items[$i]->link).">
Дэлгэрэнгүй ..
</a>
]]>
</description>\n";
Одоо Atom feed үүсгэгчийн хувьд:
- /your_site/libraries/joomla/document/feed/renderer/atom.php файлыг нээнэ.
- 103 дугаар мөрөнд шилжинэ.
- Тухайн мөрийнхөө дор шинэ мөр аваад дараах кодыг хуулаарай.
$data->items[$i]->description .= "<a href=\"".$url.$data->items[$i]->link."\">Дэлгэрэнгүй ..</a>";
За ингээд л боллоо.