Татвар уу, төлбөр үү?
Такс гэх үгийг Collins толь бичигт "Tax is an amount of money that you have to pay to the government so that it can pay for public services." хэмээжээ.
Tax /такс/ гэдэг үгийг Collins толь бичигт "Tax is an amount of money that you have to pay to the government so that it can pay for public services." хэмээн тайлбарлажээ. Үйлчилгээ худалдаж авах төлбөр гэж ойлголоо. Гэтэл манайхан татвар гээд айхтар нэр оноож улмаар "Төр буй дор татвар буй" гэж ирээд л сүржигнэдэг шүү дээ.
Татвар үгийн үндэс нь тат. Тэгээд л татаад хураачихдаг байх нь. Бүр хүчээр шүү. Түүнийгээ албан татвар гээд албадаж, айлгаж, хүч хэрэглэн хураана. Гэтэл төлбөрийг яадаг билээ? Үйлчилгээ авсан бол төлбөрийг нь заавал төлдөг, харин үйлчилгээ аваагүй бол мэдээж юу ч төлөхгүйгээс гадна төлбөрөө төлөхгүй бол үйлчилгээ зогсдог. Тэгвэл төр биднийг төлбөр төлсөнгүй гээд шийтгэдэг. Тэгдэг атлаа бидэнд хэрэгтэй үйлчилгээг зохих төвшинд үзүүлээгүй байж төлбөрөө авсаар, авахыг шаардсаар, улам ихийг шаардсаар.. Дэндүү шударга бус санагдахгүй байна гэж үү?
Өнөөгийн Монголын төр "public service" буюу олон нийтийн үйлчилгээ яг монголд, бидний хэлж зуршсанаар төрийн үйлчилгээгээ бидэнд хэр үзүүлж байгаа билээ? Миний мэдэхээр хүмүүс толгой дараалан төрийн үйлчилгээнд ам муутай байх юм. Тэгэхээр чанаргүй үйлчилгээ үзүүлдэг байж таарах нь ээ гэж дүгнэе. Тэгвэл төлбөрийн хэмжээ жил ирэх бүр нэмэгдээд байдаг нь хачирхалтай. Энэ холбоосоор орж монгол улсын төсвийн тэлэлт угтаа татварын орлогын /төлбөр/ хэмжээний өсөлтийг харна уу. Тэгэхээр одоо яах вэ, та минь ээ?